Сирийн Ерөнхийлөгч Умард Солонгост айлчлах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-04 11:01:29
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгост албан ёсоор айлчилж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзах бодолтой байгаагаа Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. Энэ тухай  “Rodong Sinmun” сонин мэдээлэв.
 
Тус сонины мэдээлснээр, Сирид суух Умард Солонгосын шинэ элчин сайд итгэмжлэх жуух бичгээ Сирийн төрийн тэргүүнд гардуулах ёслолын үеэр Б.Асад дээрх мэдэгдлийг хийсэн байна. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосын удирдагчийн баримталж буй бодлогын хүчинд сүүлийн үед Солонгосын хойгт эерэг өөрчлөлтүүд ажиглагдсаар байна. Тус улсын баримталж буй бодлогын чиг шугамыг манай улсын Засгийн газар цаашид дэмжих бодолтой байгаа” гэжээ. 
Э.Аянзаяа 
Связанные новости