Гадаад хэргийн сайд нар утсаар ярьсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-05-31 09:17:25
МОСКВА. /Синьхуа/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар хоёр талын харилцааны талаар лхагва гарагт утсаар ярьсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв.
 
М. Помпео, С.Лавров нар анх удаа утсаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд хоёр орны харилцаатай холбоотой асуудал хийгээд Сирийн хямралыг шийдвэрлэх, 2015 оны 2-р сарын 12-нд байгуулсан Минскийн гэрээний дагуу Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавих зэрэг хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
 
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг утсаар яриулж, хоёр талын харилцааны уур амьсгалыг хэвийн болгох нь чухал болохыг хоёр дипломатч санал нэгтэй тэмдэглэжээ.
Э.Хулан
 

Связанные новости