Хар тамхины ургамал мариуханыг гэртээ тарьж ургуулж байсныг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ 5 дугаар сард хэд хэдэн хар тамхитай холбоотой ноцтой хэрэг илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой 8 үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож ажиллажээ. Тэр дундаа энэ сарын 22-ны өдөр хар тамхины ургамал болох мариуханыг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан 23 настай Б, 28 настай Т нарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж гэрээс нь их хэмжээний мансууруулах төрлийн ургамал хураан авчээ.
Ж.Батсайхан