Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи хилээр биедээ нуун оруулж ирсэн хэрэгт сэжиглэгдсэн Г.Сарангэрэлийг яллагдагчаар татах санал хүргүүлээд байна. Г.Сарангэрэл нь Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад дотно харилцаатай хэмээгдэхээс гадна хар тамхины хэрэгт ч сэжиглэгдэж байсан. Тэрбээр БНХАУ-аас 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө их хэмжээний “мөс” гэгддэг хар тамхийг биедээ нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Тэрбээр саяхан хар тамхи эрхтэндээ нуусан гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Ж.Батсайхан