Цагдаа, дотоодын цэргийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-21 12:23:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордонд амралтын өдрөөс эхлээд байна. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 27 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байна. Тамирчид эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -57 кг, -63кг , +63 кг-ын жинд өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагва нар оролцлоо гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
 

Ж.Батсайхан

Связанные новости