Израилийн арми бэлтгэл хүчний дайчилгаа явуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-09 10:33:24
 
ТЕЛЬ-АВИВ./ТАСС/.Израилийн арми мягмар гарагаас эхлэн бэлтгэл цэргийн хүчний тусгай дайчилгааг явуулж эхэлжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай байгуулсан цөмийн гэрээнээс гарах тухай зарлан мэдэгдсэний дараа үүссэн онцгой хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй аж. Энэ тухай Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
Мягмар гарагт Израиль улс хойд хил дээрээ байгаа цэргийн хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, агаарын довтолгооноос хамгаалах системээ ажиллагаанд бэлэн болгож, хоргодох байруудыг нээжээ.
 
Армийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдахдаа “Сири дэх Ираны цэргийн хүчин ердийн бус, тогтмол бус үйл ажиллагаа явуулж буй нь илэрсний дараа Голаны өндөрлөгт иргэний хамгаалалтын зааварчилгааг өөрчилж, хоргодох байруудыг нээж, ашиглахад бэлтгэхийг орон нутгийн эрх баригчдад даалгасан” гэжээ.   
 
“Израилийн иргэд армиас өгсөн зааварчилгаанд анхааралтай хандах ёстой. Үйл явдал яаж ч өрнөсөн гэлээ Израилийн арми бэлэн байгаа бөгөөд Израиль улсын эсрэг чиглэсэн аливаа түрэмгийлэлд хатуу хариу цохилт өгөх болно” гэж мэдэгдэлд дурдсан байна.
 
Э.Аянзаяа
 
 
 
 
 

Связанные новости