Шүүхийн Иргэдийн төлөөлөгчид урамшуулал, эрх мэдлээ нэмэх хүсэлт тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ШЕЗ-ийн хурлын танхимд өнөөдөр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” болж байна. Зөвлөгөөнд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон 120 иргэн оролцож “Шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тулгамдаж буй асуудал”-аар хичээл заалгаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ШЕЗ-ийн ажлын албаныхан, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар оролцож, шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд шүүхийн шинэчлэл, шүүхүүдийн өмнө тулгардаг асуудлаар тодруулга, тайлбар хийв.
Шүүхийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх зорилгоор шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулдаг. Тэгвэл зөвлөлгөөний ач холбогдлыг "Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхээр эрүү, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд олон нийтийг төлөөлөн оролцож, санал дүгнэлт гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ асуудлын талаар шүүх, шүүгч, шүүхийн иргэдийн төлөөлөгч хамтран ярилцаж буйгаараа онцлог юм" гэж ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан зөвлөлгөөний нээлтийн үеэр онцлов.
Дэлхийн ихэнх улс оронд шүүх ажиллагаанд Иргэдийн төлөөлөгчдийг оролцуулдаг жишиг байдаг. Европын ихэнх улс орнуудад энэ жишиг эртнээс тогтсон туршлагатай. Манай улсад 1992 оны Үндсэн хуулийн 52.2-д “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ Иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж тусгажээ. Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 онд шинээр баталж, иргэдийн төлөөлөгчийг сонгох журам, эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан юм. Энэ хууль үйлчилж эхэлсэн 2015-2017 онд 10.5 мянган хүн шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон байна. Шүүхэд хяналт тавих Иргэдийн төлөөлөгчдийг сонгуулийн насанд хүрсэн буюу сонгогчдын нэрсийн жагсаалтаас 25 нас хүрсэн хүмүүсээс түүврийн аргаар санамсаргүй байдлаар сонгож авч байгаа. Жилд дунджаар 16-20 мянган иргэн шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож тэдгээрээс 3-5 мянга нь шүүх хуралдаанд биечлэн орох эрхтэй болдог юм байна. Шүүхийн Иргэдийн төлөөлөгч зөвхөн санал дүгнэлтээ гаргахаас өөр нөлөөлөл бараг байхгүй. Гэтэл Иргэдийн төлөөлөгч нар хязгаартай эрх мэдлээ нэмэхийг хүсдэг. Тиймээс өнөөдрийн зөвлөлгөөнөөр ч энэ асуудлыг Иргэдийн төлөөлөгчид ШЕЗ-д тавьж байв. Уг саналыг шүүх болон хуулийн байгууллагад хүргүүлнэ гэв. Төлөөлөгчид бас урамшууллынхаа тухай ч ярив. Тодорхой хэмжээний урамшуулал олгож байгаа хэдий ч нэмж чадахгүй байгааг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан учирлав. Урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод түвшнээр тооцож олгодог. Дээрээс нь томилолтоор ирж, очих бүх зардлыг шүүхийн байгууллага хариуцаж байгаа. Тэдгээр хүмүүс Иргэдийг төлөөлөөд шүүх хуралд оролцож байгаа учраас бүх зардлыг бид хариуцах ёстой гэж тэрбээр нэмж хэллээ. Шүүх хуралд оролцох Иргэдийн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралдааны талуудаас асуулт асуух эрхтэй. Мөн шүүх хуралдаан дууссаны дараа санал дүгнэлтээ цаасан дээр бичээд уншиж сонсгох эрх бий. Гэвч энэ санал дүгнэлтийг Шүүх бүрэлдэхүүн тэр бүр авч хэлэлцдэггүй гэх саналыг ч төлөөлөгчид тавьж байлаа. Тэдний хүсэлтээр бол Иргэдийн төлөөлөгч нь шүүн таслах ажиллагаанд тодорхой хэмжээнд эрх мэдэлтэй байх ёстой юм байна. Зөвлөлгөөнд оролцож буй нийслэлийн 120 гаруй төлөөлөгчийн санал нэгдсэн гол асуудал нь ч энэ байв. Өнөөдрийн зөвлөгөөнөөс гарсан Иргэдийн төлөөлөгчдийн санал зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх шийдвэр гарснаар өндөрлөв.

Ж.Батсайхан