132 галын дуудлага авч 102 хүний амь аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн хэмжээнд ойрын 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу НОБГ, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 102 иргэний амь насыг авран хамгаалжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 3 дахин өсч, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм гэж тус газраас мэдээллээ.

Ж.Батсайхан