Архангай аймгийн ОБ-ын алба хаагчид орон сууцны түлхүүрээ гардан авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Архангай аймгийн ОБГ-ын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бариулсан шинэхэн орон сууцаа хүлээн авлаа. Барилгын гүйцэтгэгчээр “Гурван тамир” ХХК ажиллаж энэ сарын 03-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Орон сууцны түлхүүрийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Архангай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар болон аймгийн удирдлагууд оролцов.Энэ үеэр Онцгой байдлын газрын 25 алба хаагч орон сууцны түлхүүрээ “Гурван тамир” ХХК-ийн захирал Ж.Нэргүй, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нараас гардан авлаа. Ийнхүү эдний албан хаагчдын 50 хувь орон сууцаар хангагдаад байна.

Ж.Батсайхан