"Хараат бус сэтгүүл зүй"-н сэдвийн дор 1000 сэтгүүлч чууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрөөр МСНЭ-ээс "Хараат бус сэтгүүл зүй" Үндэсний форум зохиож 1000 сэтгүүлчийн чуулганыг хийлээ.
Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтадаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль ёс" сэдвийн дор тэмдэглэж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хотын захиргаатай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд хийж “Хараат бус сэтгүүл зүй”, “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлж, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд биечлэн баяр хүргэж үг хэлэн нийслэлийн шагналуудаар сэтгүүлчдийн хөдөлмөрийг урамшуулав.
МСНЭ-ийн шагналаар хот, хөдөөгийн сэтгүүлчид шагнагдлаа. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр шинээр ажил хүлээн авснаас хойш хийсэн ажлаа "Сэтгүүлч хөгжил" сэтгүүлд багцлан тоймложээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран ажиллах талаар ярилцсанаас эхлэн цагаан сараар ахмад сэтгүүлчидтэй золголт хийж, МСНЭ-ийн удирдлагууд 20 аймагт ажиллаж, салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэн хэвлэл мэдээлэлтэй холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулах саналаа ч боловсруулжээ. Мөн "Сэтгүүлчид ба Элчин сайдууд" уулзалт, "Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018" , "Цахим сэтгүүл зүйн хоёрдугаар форум", өнөөдрийн "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форум зэрэг бүтээлч олон ажил хийж байна.Энэ форумаас сэтгүүлчдийн ордонтой болох, мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр боловсруулах, хэвлэл мэдээллийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ч шийдвэрлэх саналыг сэтгүүлчид санал нэгтэй дэмжлээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн өдрийн эдгээр арга хэмжээний дараа сэтгүүлчид Чингисийн цогцолбор, Сүхбаатарын талбайд дурсгалын зураг татуулав.

Ж.Батсайхан