Туул голоос олдсон цогцсыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооноос Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр орой 18.00 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 60-70 настай эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргажээ. Цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, шалтгааныг олохоор шалгаж байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день