Усчин аврагчид ур чадвараа ахиулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-аас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад НОБГ-ын харьяа аврах анги 105, гал түймэр унтраах аврах ангийн 30 гаруй алба хаагч хамарч байгаа юм. Усчин аврагчдыг бэлтгэх анхан шатны сургалт энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ. Харин дунд шатны сургалтыг ирэх 8 дугаар сард, ахисан шатны сургалтыг 11 дүгээр сард тус тус зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ж.Батсайхан