100 айл орчимд хяналт шалгалт хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-01 16:37:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас НИТХ-ын 2018 оны 12 тоот тогтоолын дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх талаар өгсөн үүрэг даалгавар, иргэд оршин суугчдын санал гомдлыг барагдуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 100 айл, “Цагдаагийн гудамж”-нд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл,  ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч  аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хяналт шалгалт явуулж эхэллээ.
 
Тус шалгалтад нийслэлийн Газрын албанд бүртгэлтэй 145 аж ахуй нэгж, мөн  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглагч аж ахуйн нэгж, иргэд хамрагдах юм. Шалгалтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ахалж, газрын хэмжилзүй, хүнсний чанар, стандарт, авто зам, хөдөлмөрийн эрүүл ахуй,  байгаль орчин геодези зураг зүй, нийгмийн хамгааллын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын эхний 10 хоногт багтааж явуулна.
 
Өнөөдөр шалгалтад хамрах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад  төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг танилцуулж, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Ч.Ариунболд
Связанные новости