Хамгаалалтад авсан иргэдэд туслалцаа үзүүлэх өрөөг Азийн сангаас санхүүжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ Азийн сантай хамтран “Хамгаалалтад авсан иргэдэд хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөө байгуулах" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
ЦЕГ-ын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс 2017 оны 12 дугаар сараас эхлэн “Азийн сан” олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тус сангийн санхүүжилтээр “Хамгаалалтад авсан иргэдэд хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөө байгуулах” хамгаалалтад авсан иргэдийг стандартын шаардлага хангасан, тохилог таатай орчинд хүлээн авч уулзаж, хуульд заасан туслалцаа дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Зөвхөн энэ сар гарсаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу 4 иргэнийг хамгаалалтад авч аюулгүй байдлын хамгаалалтын 8 арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ж.Батсайхан