Төрсөн ахынхаа амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-30 13:15:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн амралтын өдрүүдэд архидан согтуурсны улмаас гарсан гэмт хэргийн мэдээнээс үзэхэд санаатайгаар хүний амь нас бүрэлгэсэн хэрэг дахин гарчээ.
Өнгөрөгч 7 хоногт Цагдаагийн газраас энэ он гарсаар 29 хүний амийг бүрэлгэсэн хэрэг гарсныг мэдээлсэн. Гэтэл 30 дахь хүний амь бүрэлгэсэн ноцтой хэрэг нийслэлийн Баянгол дүүрэгт гарсан байна. Согтуурахдаа төрсөн ахынхаа аминд хүрчээ. Энэ сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчимд Баянгол дүүрэгт оршин суух 47 настай эрэгтэй Э нь гаднын нөлөөтэй амиа алдсан. Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү 39 настай эрэгтэй А гэгч нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоож  Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 
Ж.Батсайхан
Связанные новости