Ерөнхий сайд асан С.Баярт "7 дугаар сарын 1"-ий асуудлаар эрүү үүсгэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-30 13:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын төлөөллүүд өнөөдөр  Ерөнхий сайд асан  С.Баярт 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хүний амь нас хохирсон асуудлаар хэрэг үүсгэх талаар  мэдээлэл хийлээ.
"Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн  Х.Оюунцэцэг “С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үй­мээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үй­мээний улмаас 5 хүний амь нас эрсэдсэн.Энэ хэргийг зохион байгуулалттай гэж ярьдаг, тэр нь ч үнэн. Тухайн өдөр онц бай­дал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, энгийн ард иргэдрүү галт сумаар буудах нөхцлийг бий болгосон. Тухайн үед бүх телевизүүдийг хааж  нийгмийг айн цочирдуулж иргэний хөдөлгөөний лидерүүдийг баривчлан 800 гаруй  залуусыг хоморголон баривчилсан. Бас албаар намын төв  байраа шатааж хохирсон дүр үзүүлж нийгмийн цочирдлыг далимдуулан тэр үеийн "МАХН"  буюу одоогийн МАН засгийн эрхийг авсан. Одоо мөрдөн шалгаж буй С.Баяр эрүүл мэндийн  шалтгааны улмаас ялаас мултрах гэсэн  оролдлого  хийж байна. Шалгаж байгаа нөхцөл байдал дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн 5 хүний амь нас, эрүүл мэнд болон  амь насаараа  хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв.
Энэхүү шаардлага хүсэлтээ ч хуулийн байгууллагад хүргүүлнэ гэдгээ бас мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд хохирогчдын ар гэрээс ч хүмүүс ирсэн байв.

Ж.Батсайхан

Связанные новости