ҮХЦ "Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна" гэсэн шийдвэр гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-25 13:39:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдаж  дараах шийдвэрийг гаргав.
Цэцийн хурлын дүгнэлтэд, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж үзжээ.
Нэр бүхий иргэний Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн мэдээллээр ҮХЦ уг асуудлыг авч хэлэлцсэн юм.  УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэний дагуу  Үндсэн хуулийн цэц  Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан байна.
Ж.Батсайхан
Связанные новости