3100 хуурамч доллар илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Станбул-Улаанбаатар чиглэлийн ТК342 дугаартай нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ширхэг зуутын дэвсгэртээр боосон 3100 амдолларыг Гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүллээ. Дээрх сэжигтэй долларыг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Буянт-Ухаагийн гаалийн газрын байцаагчид зориулалтын техник хэрэгсэл ашиглан хуурамч болохыг тогтоожээ. Иймд зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруулж байна.
Ж.Батсайхан