Хулгайлсан машиныхаа өнгийг өөрчилж ашиглаж байгаад баригдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашин хулгайлан өнгийг нь өөрчлөн ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ.Хулгайч нар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны гаднаас иргэн М-ын "Hyundai Accent" маркийн автомашиныг энэ сарын 14-15-нд шилжих шөнө хулгайлж, өнгийг нь өөрчилж будаад ашиглаж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Сэжигтэн Л, М нар Улаанбаатарын харьяат бөгөөд хотод 21 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
14 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
17 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день