Монгол -Германы Батлан хамгаалах яам хоорондын 13 дахь зөвлөлдөх уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Батлан хамгаалах яам хоорондын 13 дахь зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо боллоо.
Монгол Улс, ХБНГУ нь 1974 оны 1 дүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын цэргийн харилцаа хамтын ажиллагаа нь 1993 оноос эхлэлтэй юм.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын эхэнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг ХБНГУ-ын БХЯ-ны Аюулгүй байдлын бодлогын газрын орлогч дарга, хурандаа Аксель Ристауг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцож, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэл зэрэг асуудлаар ярилцжээ.

Монгол Улс, ХБНГУ нь иж бүрэн түншлэлийн харилцаатай юм. Энэ үүднээсээ хоёр орны Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн 2009 оноос өнөөг хүртэл энхийг дэмжих ажиллагааны дадлага, сургууль, ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтуудад хамтран оролцож буй аж. Мөн хоёр улсын зэвсэгт хүчний цэргийн багууд Исламын бүгд найрамдах Афганистан Улсад явж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 2009 оноос хойш хамтран үүрэг гүйцэтгэж буй юм.

Б.Заяа