Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эгүүлэн татахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эгүүлэн татахыг “Төлсөн Авснаа Нийтэл" (ТАН) эвслийн гишүүд шаардлаа.
Энэ талаар өнөөдөр тус эвслийн гишүүд мэдээлэл хийв. УИХ 2012 онд “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг баталсан ч Засгийн газар дагалдах дүрэм, журмыг батлаагүйгээс зургаан жил уг хууль огт хэрэгжээгүй гэдгийг ТАН эвслийн гишүүн 34 байгууллагын төлөөллүүд дурьдаж байлаа.
Тухайлбал, “ТАН" эвслийн гишүүн, “Ангир нүдэн Мөндөөхэй” ТББ-ын тэргүүн Я.Цэрэнханд "Уул уурхай, арьс ширний үйлдвэрлэлийн салбар усыг хамгийн их бохирдуулж байгаа. Гэвч эдгээр компаниуд хууль батлагдсанаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ус бохирдуулсны төлбөрийг бууруулахаар тусгасан байна. Төлбөрийг багасгахын оронд бохирдуулсан усаа цэвэршүүлэх, дахин ашигласан тохиолдолд татвараас чөлөөлдөг зэрэг хөшүүрэг бий болгох хэрэгтэй" гэлээ.
Мөг “Их, бага Баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор "Монгол Улс усны бохирдол ихтэй 20 орны нэг. 2017 оны тооллогоор 100 гаруй гол горхи ширгэж, бохирдсон гэдэг судалгаа бий" гэв.

Дээрх ТББ-ууд Засгийн газрыг хуулийн төслөө эгүүлэн татахыг шаардаж буй юм. Мөн УИХ-ын гишүүдийг хуулийн төслийг дэмжихгүй байх, Ерөнхийлөгч Х.Баттулгыг хориг тавихыг шаардлаа.
Ч.Ариунболд