Машинтай мөргөлдсөн мотоциклийн эзэн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт автомашин мотоцикльтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барав.
Энэ сарын 17-ны өдөр тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "Subaru" маркийн автомашины жолооч А нь "Дэу" маркийн улсын дугааргүй мотоциклын эзэн Б-тэй мөргөлджээ. Ослын улмаас мотоциклын эзэн Б газар дээрээ нас баржээ. Осол гарсан газар цагдаагийн байгууллага үзлэг хийж, хэргийг Дорноговь аймгийн Сайшанд сумын замын цагдаагийн тасагт шалгаж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан