Оргосон ялтныг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг оргосон өдрөөс эхлэн шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос баривчилсан байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413 дугаар ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан 43 настай Д.Зоригт нь энэ сарын 08-ны өдөр оргожээ. Оргох үедээ тус хорих ангид гахай маллан гадуур ажил хийдэг байв. Д.Зоригт нь 2012 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байсан этгээд юм.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
15 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
19 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день