Л.Пүрэвбаатарын эзэмшиж байсан 1.5 тэрбум төгрөгийн хаусыг УБТЗ-д эгүүлэн олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-11 14:06:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын эзэмшиж буй 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг тус нийгэмлэгт эгүүлэн олгох шийдвэр гаргажээ.

Л.Пүрэвбаатар нь "УБТЗ"-ын даргаар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа тус байгууллагын хөрөнгөөр Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаус бариулсан байна. Энэ нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж "УБТЗ" ХНН-ээс шүүхэд гомдол гаргасан байна. Өнөөдөр болсон давж заалдах шатны шүүхээс "УБТЗ"-ыг  хуульд заасны дагуу бусдаас өөрийн хөрөнгөө шаардах эрх олгож, Л.Пүрэвбаатарыг уг хаусыг нэн даруй суллах шийдвэр гаргасан байна.
Ч.Ариунболд
Связанные новости