Монголын Хүүхдийн ордон, “Найрамдал” цогцолбор хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн ордон үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг төлөөлж ерөнхий захирал О.Доржсүрэн, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар санамж бичигт гарын үсэг зурав.
Тус санамж бичиг нь хүүхдийн хөгжил, төлөвшил, авьяас чадварыг нээн, хөгжүүлэх чиглэл дэх үйл ажиллагааны чанар, зохион байгуулалтын асуудлыг сайжруулах, байгууллага хооронд хамтын ажиллагаа болон дэмжлэгийг тодорхойлох зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх их үйлсэд харилцан туршлага солилцож, үр дүнтэй ажиллах зорилгоор Олон улсын хүүхдийн урлагийн их наадам, хүүхэд, өсвөр үеийнхний дунд хамтарсан уралдаан, багш ажилчид, байгууллага хамт олны дунд хамтарсан соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг ажлыг өрнүүлэх юм.

Ж.Болор