Жендэрт суурилсан хүчирхийллийн дуудлага, мэдээллийн нэгдсэн санг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын дарга, НҮБ-ын Хүн амын сангийн "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч нар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хууль зүйн хүрээлэнд Жендэрт суурилсан хүчирхийллийн дуудлага, мэдээллийн нэгдсэн санг нээх ажиллагаа боллоо.
Энэ төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн сангийн программ хангамжийг үүсгэх, цагдаагийн албан хаагчийг үе шаттайгаар сургаж дадлагажуулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой нэгдсэн сан нээж байгаа юм. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээллийн процесс нь цаасан суурьтай ой санамж төдийлөн хангалтгүй байсан бол дуудлага, мэдээллийн "EIN" программ нэвтрүүлснээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын бүх дуудлага, мэдээллийг эргэж хянадаг, шалгадаг, хохирогчийн өгсөн утасны мэдээллийг нотлох баримт болгож ашиглах, хүчирхийлэл үйлдэгчдэд авах арга хэмжээг зөв тодорхойлох, цагдаагийн албан хаагчдыг хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхийг хянана.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг боловсронгуй болгох программын шинэчлэлийг 2017 онд хийснээр Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэх, төрийн бусад байгууллагын мэдээллийг нэгтгэх, эргүүлийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт төхөөрөмж буюу "Таблет"-аар гэр бүлийн хүчирхийллийн түүхийг бүртгэх боломжтой болсон гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. ЦЕГ-ын тоо, мэдээллээр 2017 онд 1120 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 936 нь гэмтэж, 9 нь амь насаа алдсан ба нийт хохирогчдын 92,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Бас энэхүү мэдээллийн сан яаралтай тусламжийн 102 дугаарын утас, вэб сайтад суурилсан бүртгэлийн систем, цагдаагийн хамгаалах байран дахь дотоод мэдээллийн систем гэсэн 3 гол эх үүсвэрээс мэдээллээ авах юм байна. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара " Энэ системд хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг бүх хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд холбогдсон бөгөөд 2018 онд ЭМЯ, ХЗДХЯ, ХНХЯ-ны тоон мэдээллүүдийг нэгдсэн санд нэгтгэхээр төлөвлөөд байна" гэлээ. 2017 онд нэг цэгийн үйлчилгээний төвүүд хүчирхийлэлд өртсөн 2077 хүнд үйлчилж, хамтарсан багууд 207 хүчирхийллийн тохиолдлыг шийдвэрлэсэн байна.Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаагаа бас мэдээллээ.

Ж.Батсайхан