Умард Солонгосын гадаад хэргийн сайд Орост айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАКУ. /РИА Новости/. Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо Азербайжанд хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлээд өнөөдөр орой Орос улсыг зорино хэмээн Баку дахь дипломат эх сурвалжийн мэдээлснийг иш татан “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Азербайжаны нийслэл Баку хотод тэрбээр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний бага хуралд оролцсон билээ. Ри Ён Хо энэ сарын 9-11-нд Орост айлчилж, хоёр дахь өдөр нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ хэмээн өмнө нь Оросын ГХЯ мэдээлж байсан юм.
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын гадаад хэргийн сайдтай уулзахаар төлөвлөөгүй” гэж мэдэгдсэн билээ.

Э.Аянзаяа