Т.Мөнхтунгалаг: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс байцаалт авахаар Прокурорын дуудах хуудас илгээсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас өчигдөр нэр бүхий хүмүүсийг хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж Цагдан сэргийлэх 461 дүгээр ангид саатуулсан талаар АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.
-Сангийн сайд асан С.Баярцогт ТЕГ-ын дарга асан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан үндэслэл нь юу вэ?
-АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг нэмж холбогдуулан шалгаж эхэлсэн.
-С.Баярцогтыг яллагдагчаар татах хүсэлт илгээсэн гэж үнэн үү?
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс С.Баярцогтыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзэж байгаа. С.Баярцогтыг яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн. Мөн яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ. Тэгэхээр шүүх шийдсэн тохиолдолд яллагдагчаар цагдан хорих болно.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг одоогоор гадаадад байгаа. Тийм учраас Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн. Түүнийг Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна.
-"Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан Г.Амарбатыг саатуулсан гэх мэдээлэл байна?
-“Стандарт” банкнаас “Жаст “ХХК зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгтэй холбогдуулж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр тооцон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа нь үнэн.

Н.Гантуяа