С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас өчигдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр тооцон баривчилжээ.
Дээрх нэр бүхий хүмүүсийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Улмаар сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Харин "Эрдэнэт" үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Г.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм.
АТГ-аас тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө мэдэгдээд байна.

Н.Туяа