Хүчирхийллийн эсрэг "Цэцэгсийг хайрла" загвараар нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-30 11:55:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дизайнер Д.Отгонжаргал охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хавар, зуны “Цэцэгсийг хайрла” коллекцио гаргажээ. Тэрээр загварынхаа талаар “Өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж энэхүү загварын коллекцоо гаргаж байна. Монголын минь цэцэг шиг хүүхэд, эмэгтэйчүүд харц нь айдастай, нүдэндээ нулимстай бүү байг” гэсэн бол загвар өмсөгч Б.Цэцэг “Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа дизайнер бүсгүйн өвөрмөц санааг нийгэмд хүргэх гэж зорьж байна.Та бүхнийг уншигч биш, оролцогч байхыг хүсье" гэв. Ийнхүү хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо уран бүтээлчид  илэрхийлсээр байгаа юм.

Ж.Батсайхан
Связанные новости