Шуурхай албаны пургон автомашинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-29 11:00:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт пургон автомашиныг олгох асуудлыг Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж  өчигдөр уг машиныг гардуулан өгсөн байна.  Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг урьд нь Өмнөговь аймагт ажиллахдаа аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газарт мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг олгож байсан. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар пургон автомашинтай болсондоо баяртай байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Ж.Батсайхан
Связанные новости