"Гамшгийн эрсдлийг бууруулахад миний оролцоо" гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-29 10:53:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ, Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зарласнаа шалгаруулав.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд нийслэлийн дүүрэг бүрээс шилдэг таван бүтээлийг шалгаруулжээ. Эдгээр шилдэг 45 бүтээлээс “Шинэ Монгол” сургуулийн 11-ийн В ангийн сурагч Б.Энэрэлийн бүтээл шилдгээр шалгарч, уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Харин хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 11-р ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ, гуравдугаар байрт Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн 12-ын "А" ангийн сурагч А.Маралмаа шалгарсан бол тусгай байрыг мөн л 125 дугаар сургуулийн 12-ын "Б" ангийн сурагч Б.Билигдэмбэрэл тус тус эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан
Связанные новости