БНХАУ-д тэтгэлгээр суралцах 150 хүүхэд батламжаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-28 16:52:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын 12 дугаар ангийн 150 сурагч БНХАУ-ын их, дээд сургуульд  30-100 хувийн тэтгэлэгтэй суралцах  батламжаа өнөөдөр гардан авав.
Тус дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 19, хувийн 8 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 дугаар ангид 2550 сурагч суралцдаг. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг олон улсын чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхээр тус дүүргийн ЗДТГ болон Олон улсын боловсрол хөгжлийн сан хамтран БНХАУ-д 30-100 хувийн тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд төгсөх ангийн сурагчдыг хоёр шатны шалгалтад хамруулж, 150 хүүхдийг сонгосон байна. Шалгалтад 800 гаруй сурагч оролцсоноос 65 дугаар сургуулийн сурагч Л.Багабанди тэргүүн байранд шалгарч 100 хувийн тэтгэлгээр сурах болов. Харин хоёрдугаар шатны шалгалтад тэнцсэн  сурагчид 30-70 хувийн тэтгэлгээр сурна. Сурагчид нэг жилийн хэлний бэлтгэлд хамарсны дараа сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуульд суралцах юм.
Ч.Ариунболд
Связанные новости