БНХАУ-ын тусламжаар Сонгинохайрхан дүүрэгт 2 сургууль барих төслийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд БНХАУ-ын 150 сая юанийн буцалтгүй тусламжаар нийт 1560 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль барих төслийн нээлт өнөөдөр боллоо.
Засгийн газраас гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд 21 сургууль, 7 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640, 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль барих бөгөөд гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Бээжин констракшн” компани шалгарч, өнөөдөр барилга, угсралтын ажлаа эхлүүлж буй юм. Дараагийн сургуулиудыг Хан-Уул, Чингэлтэй болон Налайх дүүрэгт барих бөгөөд мөн л “Бээжин констракшн” компани бүтээн байгуулалтыг хийх юм.
Төслийн нээлтийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаагийн улмаас 10 мянган хүүхэд гуравдугаар ээлжинд хичээллэж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт нийт таван сургууль барьснаар 4120 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм. Засгийн газар 2019 оны есдүгээр сарын 01 гэхэд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, “2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний дараагаас хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа улам бүр хөгжих боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр барилга, угсралтын ажлаа эхлүүлж буй сургуулиуд нэг жилийн дараа ашиглалтад орно. Ингэснээр Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд тав тухтай, олон улсын стандартад нийцсэн орчинд суралцах боломж бүрдэх юм. Дараагийн сургуулиудын барилга угсралтын ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-аас Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө байнга тусламж, дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд барих хоёр сургууль нь олон улсын буюу Кембриджийн сургалттай байх бөгөөд багш, ажилтнууд болон сурагчдыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд танилцууллаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр