Улаанбаатарт 6-8 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-03-18 09:30:35
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс,  Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 4-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости