АТГ-ын ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа.
Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд ажиллана. Ажлын хэсэгт 20 хүн багтсан байгаа. Тус бүр өөрийн үндсэн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийнэ. Ирэх долоо хоногоос хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ. Та бүхнийг бидний ажилд туслахыг хүсч байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Бид АТГ-т болсон хяналт шалгалтын арга хэмжээний нээлтэд оролцож удирдамж авсан. Өнгөрсөн жил АТГ-ын ажлын хэсэг нийслэлд ажиллаж зөвлөмж хүргүүлсний дагуу бид ажилласан. Энэ жил мөн хоёр сарын хугацаанд ажиллах ажлын хэсэг ирж байгаа юм байна. Та бүхний ажилд шаардлагатай бүхий л боломж бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” гэв.
Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулах юм байна