Канцлерын албан тушаалд Ангела Меркелийн нэрийг албан ёсоор санал болголоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /ТАСС/. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер канцлерын албан тушаалд Ангела Меркелийн нэрийг Германы Бундестагт /парламент/ албан ёсоор санал болголоо. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн байна.
Германы Социал демократ намын их хурлын өнгөрсөн ням гарагт болсон хуралдаанаар Ангела Меркель тэргүүтэй Христосын ардчилсан холбоо нам болон Христосын нийгмийн холбоо намын эвсэлтэй хамтран их эвсэл байгуулах асуудлыг дэмжсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер парламентын доод танхимд канцлерын албан тушаалд Ангела Меркелийн нэрийг дэвшүүлэхээ өмнө нь мэдэгдээд байсан юм.

Э.Аянзаяа