Эвслийн засгийн газар байгуулах нь тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-05 10:38:01
БЕРЛИН. (РОЙТЕРС). Германы Социал демократ намын их хурлын өнгөрсөн ням гарагт болсон хуралдаанаар Ангела Меркель тэргүүтэй Христосын ардчилсан холбоо нам болон Христосын нийгмийн холбоо намын эвсэлтэй хамтран их эвсэл байгуулах асуудлыг дэмжсэн байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
 
Социал демократ намын их хурлын төлөөлөгчдийн гуравны хоёр хувь нь эвслийн шинэ засгийн газар байгуулахыг дэмжсэн нь ажиглагчдын таамаглаж байснаас өндөр хувьтай гарсан байна. Ингэснээр тус улсын Канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой болж байгаа аж.
 
Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер парламентын доод танхимд канцлерын албан тушаалд Ангела Меркелийн нэрийг дэвшүүлэхээ мэдэгдсэн байна.
 
 
Лу.Батбаяр

Связанные новости