Баян-Өлгийд 8 айлын байшин усанд автжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-27 09:42:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сул-Улаан багт 8 айлын байшин, гэр, хашаа усанд автжээ.

Иргэдийн гэр байшин, хашаа усанд автсан тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 13:35 цагт аймгийн Онцгой байдлын алба хүлээн авч 9 алба хаагч, нэг автомашинтай 110 км зам туулж 19:49 цагт очиж орон нутгийн 45 иргэн, 5 автомашинтай газар дээр нь ажиллаж гурван өрхийг нүүлгэн шилжүүлсэн аж.

Цаг агаар дулаарахаар голын мөс болон цас хайлж шар усны үер болох аюул нүүрлэдэг. Ялангуяа гуу жалга, суваг шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан учраас шар усны үер болж болзошгүй байгааг холбогдох газраас сануулж байна.  

 
Связанные новости