Авлигын улмаас улсад 69.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас энэ сард хийсэн томоохон ажлуудынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АТГ-т төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болсон. Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40 мянга 73 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40 мянга 67 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан байна. Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь мэдүүлэг ирүүлжээ. Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй бөгөөд АТГ-аас хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан гэдгийг тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллийн энэхд танилцууллаа.
Тэрбээр, "Өнгөрсөн онд төрийн албанд шинээр болон сэлгэн томилогдсон 11 мянга 115 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, хариу өгсөн байна. Мөн онд авлигын гэмт хэргийн улмаас улсад 69 тэрбум 546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. 2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэсэн байна" гэлээ.
Дараа нь АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Авлигын төсөөллийн индексийн 2017 оны дүн болон Оффшор бүсийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар зарлаад байна. Энэ оны судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд эдгээр улс орнуудын 66 орчим хувь нь 50-иас доош оноо авсан байна. Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын хувьд өмнөх оныхтой харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн оноо хоёроор буурч, 16 байраар ухарчээ.
Эрхэлсэн комиссар Т.Баярхүү, "Оффшор бүсэд данс, компани эзэмшдэг, бүртгэлтэй бол түүнийгээ мэдэгдэж, мэдээлэх хуульд заасан хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 6-нд дуусна. Хуулийн дагуу УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, Монгол банкны нэг албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн. Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлэг ирүүлсэн" хэмээв.
Мэдээллийн дараа АТГ-ын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ''Стандарт'' банктай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.
-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?
-УИХ-ын гишүүн Д.Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авсан байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр