Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэргийн сэжигтнийг саатуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 61 настай иргэн Б-г онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн сэжигтнийг баривчилсан талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэв.
Энэ сарын 21-нд Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 26-нд гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчидтай хамтран хэргийн газарт үзлэг хийсэн байна. Үзлэгээр Ховд аймгийн харъяат 47 настай иргэн Г нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 61 настай иргэн Б-г 30 орчим удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага шуурхай мөрдлөг хийсний дүнд сэжигтнийг Төв аймгийн Баянчандмань сумаас баривчилсан байна. Сэжигтэн Г өмнө нь дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэгт хоёр удаа холбогдож байсан бөгөөд түүнийг хорих 461 дүгээр ангид саатуулж, хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Ч.Ариунболд