Онцгойнхон 66 удаагийн дуудлагаар, зургаан иргэний амь насыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-19 12:45:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлал сар шинийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллав.

Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна. Баяр амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 30, объектын гал түймрийн 36, нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж 6 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангасан аж.

Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, үүрэг гүйцэтгэв.
Связанные новости