ХСИС-ийн 700 сонсогч үүрэг гүйцэтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль (ХСИС)-ийн 700 сонсогч цагдаагийн байгууллагад хүч нэмэгдүүлэн ажиллах болжээ.
Тус сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 700 сонсогч буюу эн сарын 14-нөөс 18-ныг хүртэл ажиллуулахаар нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн 14 хэлтэст хуваарилсан байна. Сонсогчид энэ хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын цагдаа болон улсын онц чухал объектын хамгаалалтад ажиллах юм.

Ч.Ариунболд