Дэлхийд дөрөвхөн үлдсэн цагаан хирсний нэг нь үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-11-23 13:00:21

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын амьтны хүрээлэнд Нола гэдэг нэртэй хойд зүгийн цагаан хирс үхжээ.

Дэлхийд одоо Африк тивийн онгон байгальд хулгайн анчид бүрмөсөн устгасан хойд зүгийн цагаан хирс гуравхан үлдэж байгаа юм.

41 настай байсан Нола Калифорнийн амьтны хүрээлэнд 1989 оноос хойш амьдарчээ. Сүүлийн үед түүнд нянгийн халдварын эмчилгээ хийж байжээ. Биеийнх нь байдал эрс муудсаны дараа эмч нар унтуулахаар шийдсэн байна.  Дэлхийд гуравхан үлдсэн ийм төрлийн хирс одоо Кени улсын "Ол Пежета" дархан цаазат газарт байгаа аж.

Чехийн Двур-Кралове-над-Лабем хотод Набира гэдэг цагаан хирс долдугаар сард үхсэн бөгөөд уг хирс нь Европын амьтны хүрээлэнгүүдэд амьдарч байсан сүүлчийн цагаан хирс байжээ.

Хойд зүгийн цагаан хирс нь бусад хирснүүдийг бодвол илүү том биетэй байна. Сэрвээ хүртэл өндөр нь 2 метрт хүрдэг бол 4-4.5 тонн жин татдаг. Хоншоор дээрх хоёр эвэр нь ихэвчлэн 1-1.5 метрийн хооронд хэлбэлздэг байна.

Д.Жаргал

 

 

Связанные новости