37 удаагийн хулгай хийсэн этгээдүүдийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-аас “Илрүүлэлт оргодол" нэгдсэн арга хэмжээ явуулж байна. Энэ явцад Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлсэн байна.
17-21 настай Г, У, М нарыг баривчлан шалгахад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн хугацаанд гэр хорооллын гудамжаар өдрийн цагаар явж эзэнгүй айлуудыг судлан байшингийн вакум цонхыг түлхэн орох болон монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгай хийдэг байжээ.
Тэд цахилгаан бараа, гар утас, мөнгөн аяга, монетон эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлдаг байна. Одоогийн байдлаар нийт 37 удаагийн үйлдэл тогтоогдсоныг мөрдөн шалгаж байна гэж Хулгайлах гэмт хэрэтгэй тэмцэх хэлтсийнхэн ярилаа.
Ж.Батсайхан
Связанные новости


