Авлигаас болж Африкийн улсууд жил бүр их хэмжээний мөнгө алдаж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. Африкийн улсууд жил бүр ойролцоогоор 50 тэрбум ам.доллар алдаж байгаагийн учир нь авлигал юм гэж Африкийн холбооны комиссын дарга Муса Факи Махамат мэдэгдсэнийг “Algeria Press Service” агентлаг мэдээлэв.
Тэрбээр Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод болсон Африкийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Авлигын асуудал Африк тивийн бүх улсуудыг их, бага хэмжээгээр хөндөж байгаа. Авлигын улмаас алдсан мөнгийг гадаадын тусламж хэлбэрээр ирсэн хөрөнгө мөнгөн дээр нэмэх боломжтой байсан. Терроризмтай тэмцэхтэй адил авлигатай ч дэлхий нийтийн хэмжээнд тэмцэх ёстой. Авлигын асуудлыг зөвхөн хамтын үйл ажиллагаагаар л ялах боломжтой байх” гэжээ.
Африкийн холбооны улсуудын төр, засгийн тэргүүнүүдийн 30 дугаар уулзалт Аддис-Абеба хотод “Авлигыг ялан дийлэх нь Африкийг өөрчлөн байгуулах найдвартай арга зам юм” уриан дор энэ сарын 28-29-нд болох юм.
Африкийн холбоо нь Африк тивийн 55 улсыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын томоохон байгууллага юм. Уг байгууллагын төв байр нь Этиопын нийслэл Аддис-Абеба хотод байрладаг аж.

Э. Аянзаяа