Дээд шүүхийн хүсэлтийг ҮХЦ ирэх сарын 02-нд хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-25 14:15:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт илгээсэн байна. "Улсын Их Хурлаас 2017 оны зургадугаар сарын 09-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна" гэж үзсэнийг  хүсэлтэд дурджээ. Уг хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  хоёрдугаар сарын 02-ны өдөр болно гэж ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.


Ж.Батсайхан

Связанные новости