Цагдаагийн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-24 11:39:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ны хооронд ЦЕГ-т болж байна.
Сургалт, зөвлөгөөнийг өчигдөр гар бөмбөгийн тэмцээнээр эхэлж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөн.
Тэмцээний нээлтэд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон даргын зөвлөлийн гишүүд оролцож баг тамирчдад амжилт хүсэв. Харин өнөөдөр цагдаагийн удирдах ажилтны албан ёсны сургалт, зөвлөгөөн танхимын сургалтаар үргэлжилж байна гэж ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Будхүү мэдээллээ.

Ж.Батсайхан 
Связанные новости