Олон нийтийн зөвлөлөөс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд зөвлөмж хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-09 15:28:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Олон нийтийн зөвлөл авлигыг таслан зогсоох зарчмыг баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн удаа хуралдсан. Хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд авлигын эсрэг зөвлөмж хүргүүлж, 102 иргэнтэй биечлэн уулзлаа. 2018 оныг бид гэрч, хохирогч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласан. АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгадаг, гомдол гаргасан иргэдийг тухайн байгууллагынх нь албан тушаалтанд ховлодог зэрэг асуудал байна. Мөн ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан зэрэг томоохон 23 баримт бидэнд байгаа ч бид АТГ-т хүргүүлээгүй. Учир нь АТГ-ын дарга Х.Энхжаргал 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсийн дотны найз. Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах хэрэгтэй. Мөн АТГ хэт хаалттай байна. Тиймээс олон нийтэд ил тод, нээлттэй болгох хэрэгтэй” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости