Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-09 10:47:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын чуулган, байнгын хороодоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан НИТХ-ын удирдлагуудад албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрх зүйн байдлыг зохицуулах гол хуулиудын нэг тул шинэчилсэн найруулгын төслийг дан ганц захиргааны байгууллагаар хэлэлцүүлж батлах нь учир дутагдалтай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

Иймд Нийслэл хотын төрийн үйлчилгээний анхан, дунд шатны бодлогыг боловсруулан гаргадаг иргэдийн төлөөлөл болох НИТХ болон Дүүргүүдийн ИТХ-аар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай хэлэлцүүлж, гаргасан санал дүгнэлтийг зохих журмын дагуу тус хуулийн төсөлд тусгуулах арга хэмжээ авч ажиллана уу” гэжээ.

Ч.Ариунболд
Связанные новости